УРИЛГА
Нэр: "Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй" ХНХЯ-ны ажилчдын 80-160 айлын нийтийн зориулалттай орон сууцны барилгын ажил гүйцэтгэх
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь эрх бүхий оролцогчдоос "Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй" албан хаагчдын 80-160 айлын орон сууцны барилга барих тухай санал ирүүлэхийг урьж байна.
Оролцогч нь санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2017, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: 2018, 2017, 2016 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна.
Холбогдох тусгай зөвшөөрлүүд ирүүлэх эсэх: Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-16 давхар хүртэл), цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил, барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
Жич: Уг барилгын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихгүй бөгөөд албан хаагчдын хөрөнгө оруулалт, ипотекийн зээлийн хөрөнгө зэргээр санхүүжихээр төлөвлөж байгаа тул барилгын ажлыг эхлэх 25 хувийн зардлыг компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх шаардлагыг тавина.
Барилгын урьдчилсан эскиз зураг, төсөл болон санхүүгийн саналыг 2019 оны 10-р сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэст ирүүлнэ үү.