ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН СТАНДАРТЧИЛЛЫН ТЕХНИКИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооны ээлжит хуралдаан боллоо.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, олон нийтийн үйлчилгээнд хүүхэд хамгааллын үйлчилгээний хэм хэмжээг бий болгох хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний стандартчиллын техникийн хороо Стандарт хэмжил зүйн газрын даргын 2019 оны А/69 дүгээр тушаалаар анх удаа  байгуулагдан ажиллаж байна.

Техникийн хороо нь хүүхдийн асуудлаар үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд болон хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 17 гишүүнтэйгээр ажиллаж буй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын хурлаар “Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага” MNS 2019: стандартыг хэлэлцэн дэмжиж, батлуулсан.

 

Энэ удаагийн хурлаар “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны орчин, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага”,  “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал, ерөнхий шаардлага”, “Цэцэрлэг, ЕБС, дотуур байрын орчны эрүүл ахуйн шаардлага” стандартын төслүүдийг хэлэлцэн батлахаар дэмжлээ.

Эдгээр стандарт батлагдсанаар боловсролын салбарт хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан сургалтын  тоног төхөөрөмж, дүрэмт хувцас, тоглоом, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, хоол хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэндийн үйлчилгээнд болон хүүхдэд ээлтэй, аюулгүй сургууль, цэцэрлэгийн орчин бүрдүүлэхэд  тавигдах шаардлагыг тогтоож байгаагаараа онцлогтой.

           

Дээш