ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааны ажил хийх)
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн улмаас учрах нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, үр дагавар, зардлын тооцооллыг осол, өвчлөлийн шинж, хэлбэр, осолдогчийн шинж байдал зэрэгтэй уялдуулан судлан гаргаж ирнэ. Зөвлөх үйлчилгээг 2019 оны 12 дугаар сарын 10-ны дотор бүрэн хийж гүйцэтгэсэн байна.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019.09.27-ны 12.00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019.09.27–ны дотор ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
Хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
Утас: 261416 Өрөөний дугаар 504 тоот