ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (Ажлын байрны нөхцлийн түүвэр судалгаа хийх)
  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь “Ажлын байрны нөхцлийн түүвэр судалгаа” –ны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ажлын байрны нөхцөл ямар байгааг гарган ирэх, тухайн нөхцөл ажилтанд болон ажил үүрэгт нь хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар түүвэр судалгааг гүйцэтгэнэ. Зөвлөх үйлчилгээг 2019 оны 12 дугаар сарын 10-ны дотор бүрэн хийж гүйцэтгэсэн байна.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019.09.27-ны 12.00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019.09.27–ны дотор ирүүлнэ үү.

 

Ажлын даалгаварыг хавсралт хэсгээс татаж авна уу

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны

Хөдөлмөрийн эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Утас: 261416 Өрөөний дугаар 504 тоот

Хавсралт файл
Гарчиг Татах
1 АЖЛЫН ДААЛГАВАР - Ажлын байрны нөхцлийн түүвэр судалгаа хийх
Дээш