“Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн 4 дүгээр Конгресс 2019

Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах IV конгресс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 7 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Конгрессын үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү анхаарал хандуулж буй илэрхийлэл болгож "Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах, чадавхийг дээшлүүлэх зорилгоор Ази, номхон далайн бүсийн орнуудын 600 гаруй төлөөлөлөгчид өөрсдийн орны сургамж болон сайн туршлагаа хэлэлцэх юм.

Түүнчлэн энэхүү Конгрессын чухал зорилтын нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын хүрээнд цаашид хамтарч ажиллах засгийн газрын төлөөллүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, иргэний нийгмийн байгууллагууд(ИНБ), олон улсын төрийн бус байгууллагууд болон Ази, номхон далайн бүсийн орнуудын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Конгрессыг Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Ази-Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ЭСКАП), Япон улсын ЖАЙКА ОУБ-ын Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл, Леонард Чеширийн хандивын байгууллага, Амичи Ди Раул Фолеро буюу Раул Фолерогийн анд нөхдийн холбоо - Италийн төрийн бус байгууллага (АИФО), CBM, Ази-номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.apcbid2019.mn/ цахим хуудснаас авна уу.

Дээш