Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд ажил хайгчдын хандлага, төлөвшил, харилцааны ур чадварыг дээшлүүлэх зорилготой чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, уг ур чадварыг үнэлэх хэрэглэгдэхүүн боловсруулах, сургагч багш бэлтгэх ажлыг гүйцэтгэх сэтгэл судлалын чиглэлээр сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлдэг байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Албан ёсны гэрчилгээ бүхий хуулийн этгээд,
  • Хэрэглээний сэтгэл судлал, хүний хөгжлийн зан төлөвийн шинжлэх ухааны чиглэлд амжилттай ажиллаж байгаа туршлагатай,
  • Сургалтын хөтөлбөр, модуль, агуулга боловсруулах туршлагатай,
  • Холбогдох чиглэлээр сургалтын болон сургалт зохион байгуулж байсан туршлагатай,
  • Модульт, оролцоонд тулгуурласан, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, зөөлөн ур чадварыг хэмжих, үнэлэх чиглэлээр мэдлэг, практик туршлагатай.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй байгууллагууд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг хангаж буйг илэрхийлэх баримт бичгүүд, уг ажлыг хариуцан гүйцэтгэхэд ажилтнуудын анкетийн хамт mesp@mlsp.gov.mn цахим хаягаар болон Улаанбаатар-15170, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Макс цамхаг, 701-702 өрөөнд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох утас: 7700 0784

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш