БИЧИЛ УУРХАЙ БҮХИЙ АЙМАГ СУМДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧ, АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 05 дугаар сарын 06-07-ны өдөр Улаанбаатар хот Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд “Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор бичил уурхай бүхий аймаг сумдын нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхийг бэхжүүлэх сургалт” хийх ажил тусгагдсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/116 дугаар тушаалын дагуу бичил уурхай бүхий аймаг сумдын Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхийг бэхжүүлэх сургалтыг Улаанбаатар хотод 2019 оны 05 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бичил уурхай бүхий аймаг сумдын нийгмийн даатгалын 62 байцаагч, ажилтнаас гадна бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбоо, бичил уурхай эрхлэгчийн төлөөлөл зэрэг нийт 78 хүн оролцлоо.

Тус сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, тус газрын ахлах мэргэжилтэн С.Орхон, мэргэжилтэн Г.Наранбаяр, мэргэжилтэн Б.Ундрам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын дарга Д.Ганзориг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн Ц.Нармандах, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн П.Батжаргал, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нар Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, цаашдын зорилт, Тогтвортой бичил уурхай төслийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашдын тогтвортой байдлыг хангах, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтүүд, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг бууруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Нийгмийн даатгалын ерөнхий газраас шинэчлэн баталсан журам, зааврын танилцуулга, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч байгаа зөрчлүүд, цаашид анхаарах асуудлууд, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилт, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр 2018, 2019 онд өгсөн чиглэл, зөвлөмж, Хувь хүний хөгжил, Бичил уурхай эрхлэгч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сэргээн засах, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ /ЭХМК/, Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, шинэчлэх чиглэлээр зохион байгуулж байгаа асуудлууд, Нийгмийн даатгалын үйлчилгээний стандарт, нийгмийн даатгалын байцаагч ажилтны ёс зүй, Бичил уурхай эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулж байгаа сайн туршлага болон бичил уурхай эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийн технологи, программ хангамжийг ашиглахад анхаарах асуудал, Төрийн албан хаагчийн ёс зүй ба манлайлал зэрэг сэдвээр сургалт хийж, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын саналыг сонслоо. Нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхийг бэхжүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж, үр дүнтэй болж өнгөрлөө.

Дээш