БАРУУН БҮСИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨГӨӨН” ЭНЭ САРЫН 2-НООС 4-НИЙ ӨДРҮҮДЭД ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2019 онд “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.

Манай улс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” арга хэмжээг жил бүрийн 04 дүгээр сард зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян - 2019” арга хэмжээний хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, нийгмийн түншлэгч талууд хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бид өмнө нь Зүүн бүсийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Энэ удаад Үндэсний чуулганыг угтан Баруун бүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулганыг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.

Баруун бүсийн зөвлөгөөн зохион байгуулснаар аймаг орон нутгийн ХАБЭА-н зөвлөл, асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах, ажлын арга туршлагаа харилцан солилцоход ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

Зөвлөгөөнд ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн ХАБЭА-н зөвлөл, ХХҮГ, орон нутгийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд оролцлоо.

Дээш