ТЕНДЕРИЙН УРИЛГА - Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд нийлүүлэх тоног төхөөрөмж, туслах технологи
Огноо: 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
Зээлийн дугаар ба нэр: L3605-MON – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Гэрээний дугаар ба нэр: PWDP/G/009 - Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд нийлүүлэх тоног төхөөрөмж, туслах технологи
Тендер ирүүлэх сүүлийн хугацаа: 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, Улаанбаатарын цаг (GMT +8)-аар 14:30 цагаас өмнө
- Монгол Улсын Засгийн газар нь Азийн Хөгжлийн Банкнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг дээрх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) (“Худалдан авагч”) нь эрх бүхий тендерт оролцогчдоос PWDP/G/009 - Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд нийлүүлэх тоног төхөөрөмж, туслах технологийг нийлүүлэх зорилгоор дараах 3 багцад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багц 1 – Угаалга, хатаалга, индүүдлэгийн тоног, төхөөрөмж
Багц 2 – Эмнэлэг, эмчилгээний тоног, төхөөрөмж
Багц 3 – Туслах технологи, тавилга, тоног төхөөрөмж
Туслах технологи гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хадгалах, сайжруулахад ашигладаг аливаа зүйл, тоног төхөөрөмж, эсвэл бүтээгдэхүүн юм.
Барааг хүлээлгэн өгөх, дагалдах үйлчилгээг гүйцэтгэж дуусгах хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байна.
- Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны4 харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ээс нэмэлт мэдээлэл авч, 09:00 цагаас 12:00 цаг, 14:00 цагаас 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
- Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000.00 (тавин мянга) төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг урилгын төгсгөлд заасан дансанд шууд шилжүүлнэ. Баримт бичгийг хилийн чанадад хүргэх тохиолдолд агаарын шуудан, дотоодын хүргэлтэд ердийн шуудангаар илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.
- Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, Улаанбаатарын цаг (GMT +8)-аар 14:30 цагт -т эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт дараах дүнтэй төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Үүнд:
Багц 1: 3,500,000 төгрөг
Багц 2: 1,500,000 төгрөг
Багц 3: 2,750,000 төгрөг
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатарын цаг (GMT +8)-аар 14:30 цагт заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Тендер нээх газрын хаяг дор өгөгдөв. Үүнд:
Байгууллага: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн төсөл хэрэгжүүлэх нэгж
Гудамж/байр: Жуулчны гудамж 4/4, Макс Цамхаг
Давхар/өрөө: 7 дугаар давхар, 703 тоот өрөө
Аймаг/хот: Улаанбаатар хот
Улс: Монгол Улс
- Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг ХНХЯ хариуцахгүй.
Г.Болортуяа, Төслийн худалдан авах ажиллагааны ажилтан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах,
үйлчилгээг сайжруулах төслийн төсөл хэрэгжүүлэх нэгж
Жуулчны гудамж 4/4, Макс Цамхаг
Улаанбаатар хот - 15170, Монгол Улс
7 дугаар давхар, 703 тоот өрөө
Утас: 976-7733-5577
Банкны нэр: Төрийн банк
Дансны нэр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Дансны дугаар: 109000130949