“Гагнуурчдын ур чадвар” -2019 шилдгүүдийн мэргэжлийн тэмцээн боллоо

Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс зохион байгуулж буй “Гагнуурчдын ур чадвар”-2019 тэмцээн өнөөдөр амжилттай зохон байгуулагдлаа. Уг тэмцээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бэлтгэсэн Монголын шилдэг таван залуу болох 2018 оны Монголын шилдэг залуу ажилчин болсон Э.Уужимсэтгэл мөн Дэлхийн ур чадварын тэмцээний 2015, 2017 оны үндэсний ялагч Л.Ганцоож, Ж.Жанлав-Ойдов, 2019 оны Казаньд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ, 2017 оны “Монгол ур чадвар-ын хоёрдугаар байрын шагналт Д.Нямрагчаа гэх шилдэгүүд хоорондоо өрсөлдсөн юм.

Энэхүү тэмцээн зохион байгуулагдсанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын гагнуурын мэргэжлийн нэр хүндийг өсгөх багш болон суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн түвшинд өрсөлдөх боломжийг олон нийтэд сурталчилан таниулах мөн цаашлаад “Дэлхийн ур чадварын тэмцээнд”-2019 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох Т.Оюун-Эрдэнийн гагнуурын ур чадварыг ахиулах, хурцлах, өрсөлдөх чадамжийг нь дээшлүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа аж. Уг тэмцээн гуравдгаар сарын 3-5 хооронд явагдах бөгөөд эцсийн хариу тавдугаар сарын 5-ны өдөр гарч шилдгийн шилдэг гагнуурчин тодрох юм.

Мөн энэ өдөр Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци холбоо, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран зохион байгуулж буй “Автомашины засварчин-2019” мэргэжлийн “Ур чадварын улсын уралдаан өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь Монгол Улсад автомашин засварчин бэлтгэдэг Мэргэжлийн сургуулиудын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг сорих, харилцан туршлага судлах, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ техник технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах чадварыг сайжруулахад оршиж байгаа юм. Тус тэмцээнд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн МСҮТ, Политехник коллежиудын МБОС-ын 2-р ангийн суралцагчид хамрагдаж шилдгүүдээ шалгаруулсан байна.

Дээш