НҮБ-ЫН “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД” 8 ДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

 НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулган 8 дахь жилдээ “Залуучууд 2030 Тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор 190 орон оролцсон өндөр хэмжээний чуулган Нью-Йорк хотноо энэ оны 4-р сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг чуулганд Монгол Улсаа төлөөлөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Дэд Сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Залуучуудын чуулган нь дэлхийн өнцөг булан бүрээс залуу удирдагчидтай уулзаж, НҮБ-ын гишүүн орнуудтай харилцан яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, тэдний санаа бодлыг хуваалцах, туршлага болон эдийн засгийн хувьд залуучуудыг дэмжих явдал байлаа. Уг хэлэлцүүлэгт гишүүн орнуудын залуучууд дуу хоолойгоо өргөсөн нь их онцлог хурал болсон. 2030 Тогтвортой Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуучуудад хамаатай асуудлуудыг шинэлэг шийдэлд хүргэх, үзэл бодол, үзэл санааны талаар санал нийлсэн мөн туршлага хуримтлуулсан хурал боллоо. Манай улсын хувьд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд Монгол Улсын Их хурлаар баталж, 2018 оноос хүчин төгөлдөр мөрдөөд байна.

Тус хуулиар залуучуудын хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчныг дэмжих гэсэн 5 чиглэлээр залуучуудын оролцоог дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2019-2022 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулаад байгаа билээ. Хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг эзэлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгойлон анхаарч, орон нутаг дахь Залуучуудын хөгжлийн төвүүд цагийн болон байнгын ажлын байранд зуучлахаас гадна гарааны бичил бизнест эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, тусламжаар дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах, улмаар ажлын туршлагад тооцуулах, цагийн болон сайн дурын ажлын бүртгэл, мэдээлэл, лавлагааг залуучуудын мэдээллийн нэгдсэн санд тусгаж, боловсронгуй болгон хөгжүүлж байна.

Залуучуудын эрх, хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, тэдний бодит оролцоог дэмжихэд чиглэсэн манай улсын эдгээр бодлого, чиглэл нь ижил нөхцөл, ижил асуудалтай бусад улс оронд ч мөн тодорхой гарц, шийдэл болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү чуулганаас гарах шийдвэрийг манай Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган бусад Улс орон, Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудтай улам бүр нягт хамтран ажиллах болно.НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд” 8 дугаар чуулган боллоо НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулган 8 дахь жилдээ “Залуучууд 2030 Тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор 190 орон оролцсон өндөр хэмжээний чуулган Нью-Йорк хотноо энэ оны 4-р сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг чуулганд Монгол Улсаа төлөөлөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Дэд Сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Залуучуудын чуулган нь дэлхийн өнцөг булан бүрээс залуу удирдагчидтай уулзаж, НҮБ-ын гишүүн орнуудтай харилцан яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, тэдний санаа бодлыг хуваалцах, туршлага болон эдийн засгийн хувьд залуучуудыг дэмжих явдал байлаа. Уг хэлэлцүүлэгт гишүүн орнуудын залуучууд дуу хоолойгоо өргөсөн нь их онцлог хурал болсон. 2030 Тогтвортой Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд залуучуудад хамаатай асуудлуудыг шинэлэг шийдэлд хүргэх, үзэл бодол, үзэл санааны талаар санал нийлсэн мөн туршлага хуримтлуулсан хурал боллоо. Манай улсын хувьд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд Монгол Улсын Их хурлаар баталж, 2018 оноос хүчин төгөлдөр мөрдөөд байна. Тус хуулиар залуучуудын хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчныг дэмжих гэсэн 5 чиглэлээр залуучуудын оролцоог дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2019-2022 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулаад байгаа билээ. Хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг эзэлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгойлон анхаарч, орон нутаг дахь Залуучуудын хөгжлийн төвүүд цагийн болон байнгын ажлын байранд зуучлахаас гадна гарааны бичил бизнест эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, тусламжаар дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах, улмаар ажлын туршлагад тооцуулах, цагийн болон сайн дурын ажлын бүртгэл, мэдээлэл, лавлагааг залуучуудын мэдээллийн нэгдсэн санд тусгаж, боловсронгуй болгон хөгжүүлж байна.

Залуучуудын эрх, хөгжил, хамгааллыг бэхжүүлэх, тэдний бодит оролцоог дэмжихэд чиглэсэн манай улсын эдгээр бодлого, чиглэл нь ижил нөхцөл, ижил асуудалтай бусад улс оронд ч мөн тодорхой гарц, шийдэл болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү чуулганаас гарах шийдвэрийг манай Засгийн газар хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган бусад Улс орон, Нэгдсэн Үндэстний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудтай улам бүр нягт хамтран ажиллах болно.

Дээш