Богино хугацааны зөвлөх (барилгын инженер – 2 хүн) шалгаруулж авна

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн үйлчилгээний байр, танхимын дотоод заслын зураг төсөл, төсвийг боловсруулах,   засварын ажлын явцыг хянах чиг үүрэгтэй барилгын хоёр инженерийг (дотоодын зөвлөх) сонгон шалгаруулж авна.

Дотоодын зөвлөхөд тавигдах шаардлага болон ажлын даалгаврыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд зөвлөхөд тавигдсан шаардлагыг хангаж буйг илэрхийлэх холбогдох баримт бичгүүд, хүсэлт болон анкетаа mesp@mlsp.gov.mn цахим хаягаар болон Улаанбаатар-15170, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Макс цамхаг, 701-702 өрөөнд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох утас:  7700 0784

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш