ОТГОН ГАВЬЯАТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, САЛБАРЫН БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монголын багш нарын VII их хурлыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган багш нарт ардын болон гавьяат цол гардуулсан. Тэдний нэг нь мэргэжлийн боловсролын салбарын ууган доктор Сэнгээгийн Цээпил багш. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлст бүхий л амьдралаа зориулж яваа Монгол Улсын гавьяат багш С.Цээпилийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

Мөн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас" одон хүртсэн Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш Дондовын Ариунболд, Монгол-Солонгосын политехник коллежийн сургалтын менежер Дэмбэрэлийн Буяндэлгэр, багш Галиндэвийн Цолмон, Барилгын политехник коллежийн багш Жамбын Амаржаргал нарт шагналыг нь гардууллаа. Шагналын хур үүгээр зогсоогүй Засгийн газрын шагнал "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр Төв аймгийн Эрдэнэ суман дахь МСҮТ-ийн захирал Шархүүгийн Отгон, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн захирал Буянравжихын Алтмаа, Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Эрдэнийн Түмэндэмбэрэл нар шагнуулсан.

Дээш