Улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 85 МСҮТ, Политехник коллежид 3000 орчим багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх үйлст хүчин зүтгэж байна. Салбарын хэмжээнд зохион байгуулдаг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах улсын XVIII уралдааны сүүлийн шатанд 20 илтгэл шалгарч үлдсэн.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 85 МСҮТ, Политехник коллежид 3000 орчим багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх үйлст хүчин зүтгэж байна. Салбарын хэмжээнд зохион байгуулдаг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах улсын XVIII уралдааны сүүлийн шатанд 20 илтгэл шалгарч үлдсэн.

Тэдгээрээс Орхон аймаг дахь “Орхон” хөдөө аж ахуйн МСҮТ-ийн багш Э.Рэгзмаагийн илтгэл шилдгийн шилдгээр шалгарч нэг сая төгрөгийн шагналын эзнээр тодорлоо. Хоёр, гуравдугаар байрыг Говьсүмбэр аймаг дахь “Говьсүмбэр” ПК-ийн багш Б.Баярмаа,  Техник, технологийн политехник коллежийн багш Н.Отгон-Эрдэнэ нар эзэлж, тусгай байрт Өвөрхангай МСҮТ-ийн Н.Ууганбаатар, Увс аймгийн “Улаангом” коллежийн М.Мөнгөнтүлхүүр, Дархан-Уул аймаг дахь “Дархан өргөө” политехник коллежийн багш Г.Дарханбаяр нар шалгарч мөнгөн шагнал хүртлээ.

Улсын уралдааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Энэ удаагийн уралдааны үндсэн сэдвээр Мэргэжлийн боловсролын багшийн хөгжлийн асуудал, шийдлийг сонгосон нь ХНХЯ-наас багшийн хөгжилд онцгой анхаарч, ач холбогдол өгч байгаагийн илрэл бөгөөд багшийн хөгжлийн тулгамдаж буй асуудлыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон судалж сургалт болон хувь хүний цогц чадамжийг тасралтгүй хөгжүүлэх боломж нөхцөлтэй холбоотой дэвшүүлж буй санал, санаачилгуудыг цаашдын ажилд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Европын Холбооны Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төслийн хамт олонд талархал илэрхийллээ.


 

Дээш