Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвөлгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажилтанд сургалт зохион байгуулах журмын төсөлд санал авч байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т “түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах”; 13.1.2-т “энэ хуулийн 13.1.1-д заасан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий ажилтныг давтан сургах хөтөлбөр болон сургалт зохион байгуулах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих” чиг үүргийг Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу энэхүү журмын төслийг боловсруулаад байна.
Журмын төслийн зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажилтны гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид үйлчилгээг шуурхай, цогц, хүртээмжтэй, чанартай хүргэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, батлагдсан хөтөлбөрийн дагуу тасралтгүй суралцуулах, сургалтыг тодорхой чиглэлийн хүрээнд батлагдсан агуулгын дагуу зохион байгуулахад оршино.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа r.narantuya@mlsp.gov.mn гэсэн цахим хаягаар ирүүлнэ үү. Мөн журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.