“Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ын төсөлд санал авч байна

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт “нийтэд тустай сайн дурын ажилд манлайлан оролцох”,  6.1.4 дэх хэсэгт “гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох”, 13 дугаар зүйлийн 13.1.3 “залуучуудын хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих”, 15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “... сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэж, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасан.

Үүний дагуу  “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ын төслийг боловсрууллаа. Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа ganoyun@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ын төсөл
Дээш