Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг магадлан итгэмжлэх журмын төсөлд санад авч байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан.
Үүний дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн 17.1.1-д заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээ, Ахмад настны тухай хуулийн 7.1-д заасан ахмад настанд үйлчилгээ үзүүлэх байгууллагад магадлан итгэмжлэл олгох эсэх талаар шийдвэр гаргах, магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцааг зохицуулах, мөн магадлан итгэмжлэх үйл ажиллагааны үе шат, магадлан итгэмжлэгдэх байгууллагад тавигдах шаардлага, магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичиг, магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох зэрэг өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн боловсрууллаа.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа adiyadorj@mlsp.gov.mn гэсэн цахим хаягаар ирүүлнэ үү.
Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.