“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД"-ТЭЙ ТАНИЛЦ

“Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  27 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд 2018 онд    “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил”,  “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага”, “Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжа”, “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинэ санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Эх орны түүх, соёл, өв уламжлал”, “Багийн амжилт” гэсэн нийт 10 номинацид 86 шилдэг сурагч өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан 29 хүүхэд,  найман хүүхэдтэй тусгай ангийн хамт олон шалгарлаа. 

НЭГ. СУРЛАГЫН АМЖИЛТ НОМИНАЦИ

1. Амарсанаагийн АШИД. 17 настай. Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч. 2017-2018 онд “Орчлон”, “Шинэ эхлэл” сургуулийн англи хэл, математикийн олимпиадын I байр, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн нэрэмжит биологийн олимпиад, улсын биологийн олимпиадын III байр, олон улсын биологийн олимпиад I байр, “Top in the world” олон улсын математик, байгалийн ухааны хичээлийн шалгалтын оноогоор I байр эзэлж Алтан медаль хүртэн, дэлхийн ТОП сурагч болсон.

2. Амарсанаагийн ОЮУНГЭРЭЛ. 17 настай. Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Кембрижийн AS  /ахлах түвшин /-ндээ математик, физик, эдийн засаг, бизнесийн хичээлүүдийг сонгон судалж 100 хувь А үнэлгээтэй шалгагдсан. Кембрижийн AS түвшний математик хичээлийн дэлхийн ТОП сурагч.

3. Амардаваагийн ИТГЭЛ. 16 настай. Сүхбаатар дүүргийн “Дойче Шуле” бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Улсын биологийн олимпиадын III байр, “Улаанбаатар Эмпати”  сургуулийн физик, биологийн олимпиадын II байр, “Номын үнэг-2018” олон улсын Герман хэл дээрх утга зохиолын уралдааны шилдэг 6-д шалгарч, “Смарт дэлхий” сэдэвт олон улсын дүрс бичлэгийн тэмцээний  III байрын эзэн.

ХОЁР. УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ  НОМИНАЦИ

1.Батбаярын НАСАНБАТ. 11 настай. Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн зургадугаар ангийн сурагч. Дэлхийн бүжгийн спортын холбооны Сингапурт болсон “Super stars championship 2018” тэмцээний III байр, Малайз улсад зохион байгуулсан олон улсын тэмцээний  хүүхэд насны ангилалд 4 төрөлд алтан медаль, аймгийн 3 удаагийн аварга, олон улсын бүжгийн тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн шилдэг сурагч.

2.Сугармаагийн ТҮМЭНЖАРГАЛ 14 настай. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч. Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдсон “Junior Model International 2018” тэмцээнд “Гранпри” болон “Super Talent Winner”, Сөүл хотод болсон “LBMA-star-2018” олон улсын тэмцээнд хамтлаг бүжгийн тэмцээнд “Гранпри”, “12 дугаар шилтгээн” урн сайхны киноны  гол дүрийн жүжигчин, Гүрж улсын Батума хотод зохиогдсон “TOP TEEN/CHILD MODEL OF THE WORLD” олон улсын тэмцээнд “BEST OF BEST PHOTO MODEL”-иор шалгарсан.

3.Энхмэндийн ЭНХСАРНАЙ. 6 настай. Элбэг бага сургуулийн 2 дугаар ангийн сурагч. “Бяцхан мисс 2017” улсын уралдааны ”Загварлаг бяцхан мисс”, 2017 онд Турк улсын Бодрум хотод болсон “Princess of the teen globe” дэлхийн миссийн тэмцээний “Ялагчийн титэм”,  2018 онд БНСУ-д зохиогдсон “LBMA” тэмцээнд “Эми-жи” бүжгийн хамтлагаараа оролцон “Гран-при” шагнал, 2018 онд Турк улсын Бодрум хотод болсон “World league of beauty and fashion anniversary of the world” дэлхийн миссийн тэмцээний 2017, 2018 оны ялагч,  2018 онд “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгарсан.

4. Хосбаярын ХҮСЛЭН. 13 настай. Монгол Улсын Консерваторийн 8 дугаар ангийн сурагч. Өөрийн авЬяас чадвараараа бие даасан тоглолт хийж, 24 бүтээл бүхий Монголын анхны зурагт, сидитэй номыг хэвлүүлсэн. Улс болон олон улсын тэмцээнд удаа дараа амжилт гаргаж, 2018 онд Чех улсад болсон Б.Сметанагийн  нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын III уралдаанд А ангиллын  “Гран-При”, Итали улсын Рагуса хотод болсон “Ibla Grand Prize” XXVII уралдаанд  төгөлдөр хуурын хоршлоор I байр, ганцаарчилсан төрөлд I байр, Чех улсад болсон “Virtuosi per di pianoforte”уралдаанд III байр, Чехословак улсын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнд уригдан тоглосон авьяаслаг сурагч.

ГУРАВ.БИЕИЙН ТАМИР, СПОРТ БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ НОМИНАЦИ

1.Ганцэцэгийн ЗОЛЖАРГАЛ. 16 настай.Чингэлтэй дүүргийн Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. ОХУ-ын Улаан-Үд хотын уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээний тусгай байр, Монголын Гимнастикийн холбооны уран сайхны гимнастикийн туслах шүүгч, Монголын Гимнастикийн холбооны уран сайхны гимнастикийн шигшээ багийн тамирчин. Монгол Улсын Спортын дэд мастер.

2.Энхбатын МӨНХ-ОРГИЛ. 12 настай.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийн сурагч. 2018 онд Зүүн бүсийн жудо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний III байр, Олон хотын “Маршал цом”, “Уран бүргэд” тэмцээнүүдэд III байр, Улсын аварга шалгаруулах болон Ази тивийн жиү жицү бөхийн тэмцээний I, II байр эзэлсэн. Дэлхийн хүүхдийн спортын наадмын алтан медальтай.Жудо бөхийн шар бүстэй, спортын II зэргийн тамирчин.

3.Чинбатын БУЯННЭМЭХ. 16 настай. Ховд аймгийн Жаргалант сумын “Прогресс” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч. 2018 онд олимпийн таеквондогийн тэмцээний III байр, Таеквондогийн “Хар бүс”, нэгдүгээр “Дан”-ы эзэн.  Спортын дэд мастер цолтой.

4. Жадамбын ТЭНҮҮН. 15 настай. Хан-уул дүүргийн  “Орчлон” сургуулийн 10 дугаар ангийн сурагч. 2018 онд усанд сэлэлтийн Өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс  2 алт, 3 мөнгөн медаль, 2018 онд олон улсын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээний хүрэл медаль, Америкийн Нэгдсэн Улсын Колорадо мужийн “Усанд сэлэлтийн аврага шалгаруулах тэмцээний С финалт байр”-т шалгарсан. VISTA клубийн нэрэмжит “Усанд сэлэлтийн тэмцээн”-ий 2 алт, 4 хүрэл медальтай. Монгол Улсын  Усан спорт, сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс  2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.

5. Энхболдын ХҮСЛЭН. Дэлхийн Даамын холбооны мастер, Олон хэмжээний  мастер, 2018 онд БНХАУ-ын Шинтай  хотноо зохион байгуулагдсан Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгч болон залуучуудын насны ангилалд амжилттай оролцож, Ази тивийн аварга, “Дэлхийн цом”-ын оноо цуглуулах цувралын “Xingqiu Cup” олон  улсын  тэмцээний  өсвөрийн  насны  ангилалд мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний залуучууд насны ангилалд алт, ОХУ болон Монгол Улсын хооронд зохиогдсон уулзалт тэмцээнд блиц төрөлд мөнгө, Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 64 буудалт даамын  тэмцээний  үндсэн төрөлд алт, Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний блиц төрөлд алтан  медаль хүртсэн их амжилтын эзэн.

6.Баттулгын ТЭНҮҮНБОЛД.  9 настай.  “Солонго SF” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч. 2017 оны Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний I байр, “Цагаан бэрс 2017” Улсын аварга шалгаруулах тэмцээний рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль, “Шилдэг 100” өсвөрийн шатарчдын тэмцээнд алтан медаль, Зүүн Азийн АШТ-ий блиц төрөлд мөнгөн медаль, рапид төрөлд шагналт IV байр, Бразилд болсон Өсвөрийн шатарчдын ДАШТ-ий хүрэл медаль, 2018 онд БНСУ-ын Чунчон хотод “Пёнчан 2018” өвлийн олимпийн хүрээнд зохиогдсон Дэлхийн Оюуны спортын их наадмын шатрын хоёр төрөлд тэргүүн байр эзэлж хос алтан медаль,  2018 оны Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 10 насны ангилалд түрүүлж, Албани улсын Дуррес хотод зохиогдсон сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 насны ангилалд мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн Шатрын холбооны дэд мастер, Монгол Улсын хошой аварга сурагч.

4.ЭХ ОРНЫ ТҮҮХ, ӨВ УЛАМЖЛАЛ НОМИНАЦИ

1.Сарангийн СУГАР. 17 настай. Хэнтий аймгийн “Хан хэнтий” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч. 2018 онд “Монгол бичиг-бидний өмч” улсын уралдааны I байр, “Үндэсний бичиг соёл” улсын уралдааны II байрын шагналтай. 8-р ангийн сурагчдад “Бийрэн бичгийн сургалт”, “Үндэсний бичгийн онол аргазүй” сургалтыг зохион байгуулсан.

2.Алтанцоожийн МӨНХБИЛИГ. 10 настай. Баян-Өлгий аймгийн хоёрдугаар бүрэн дунд сургуульд сурдаг. Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын хүүхдийн харвааны  I-III байр, Монгол Улсын аварга Н.Батсуурь, даян мэргэн Д.Норжмаа нарт хүндэтгэл үзүүлэх баяр наадмын Үндэсний сурын харвааны хүүхдийн төрөлд I байр, Урианхай язгуурын үндэсний тоглоом "Хорол" тоглоомын төрөл II байр,Үндэсний сурын харвааны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн I, II байр эзэлсэн. Үндэсний сурын шилдэг харваач цолтой.

3.Пүрэвдоржийн СУМЪЯАСҮРЭН. 16 настай. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Үндэсний бичгийн улс, бүс, аймгийн олимпиад, тэмцээний тэргүүн болон дэд байрын эзэн.

5.ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА НОМИНАЦИ

1.Батмөнхийн ОЮУНТҮЛХҮҮР. 17 настай. Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” лаборатор сургуулийн сурагч. Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн. “Cover night”, “Dance competition” тэмцээн, “Сэтгэлийн захидал”, “Цэмцгэр Улиастай”, “Халуун сэтгэл” аян, “Дээлтэй Улиастай”, кино өдөрлөг, “Зүрхнээс зүрхэнд” хандивын тоглолт зэрэг үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан. Аймгийн шилдэг хүүхэд. 

2.Энхбаярын ТАЛСТБОЛОР. 15 настай. Дархан-Уул аймгийн “Дархан-Эмпати” сургуулийн 10 дугаар ангийн сурагч. Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч, аймаг, орон нутагтаа хүүхдийн оролцооны байгууллагын сурагчдыг хөгжүүлэх, идэвхжүүлэх 25 төрлийн 80 гаруй арга хэмжээг зохион байгуулж, 4000 гаруй хүүхдийг хамруулсан. 2018 оны аравдугаар сард АНУ-ын Колорадо мужид тохиолдсон хар шуургад өртсөн хүмүүст туслахаар улсаа төлөөлөн очиж, 12 улсын 128 гэр бүлтэй хамтран 576 мянган ам.долларын хандив цуглуулж 220 гэр бүлийн 1100 орчим хүнд тусламж үзүүлсэн. Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн, Топ сурагчаар шалгарсан.

3.Шарав-Аралдийгийн МӨНХ-ЭРДЭНЭ. 15 настай. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын “Соого Сейко” сургуулийн 10 дугаар ангийн сурагч. “Сургамжит өгүүллэг” уралдааны дэд байр, “Шилдэг сэтгүүлч хүүхэд” уралдааны тэргүүн байр, Аймгийн хүүхдийн урлагийн их наадмын язгуур урлагийн төрөлд III байр, “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үгс” захидлын уралдааны III байр, Математикийн стандарт уралдааны  I байрыг тус тус эзэлсэн шилдэг сурагч.

4. Золзаяагийн МИШЭЭЛ. 17 настай.Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч.  Олон улсын хэмжээнд зохион байгуулсан “English School Model United Nations” буюу НҮБ-ын загвар хуралд Цөмийн энергийн хороонд “Хог хаягдлыг байгальд хоргүйгээр устгах” сэдвээр Франц улсыг төлөөлөн оролцож, шилдэг төлөөлөгчөөр шалгарсан. “Mongolia Model United Nations” НҮБ-ын загвар хуралд Нийгэм, эдийн засгийн хороонд Индонез улсыг төлөөлөн оролцож, онцлох оролцогчоор шалгарсан. “Elite International Model United Nations” НҮБ-ын Олон улсын загвар хуралд Хүүхдийн эрхийг хамгаалах хороонд “Хүүхэд ба хар тамхи” сэдвээр АНУ-ыг төлөөлөн оролцож, шилдэг оролцогчоор шалгарсан.   “World Blind Union” буюу Дэлхийн хараагүйчүүдийн холбооноос 4 жилд нэг удаа зохион байгуулдаг хараагүйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор хуралдсан хуралд орчуулагчаар оролцсон, шилдэг төлөөлөгч. Олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалт TOEFL-д 61 оноо, Олон улсын хятад хэлний түвшин тогтоох шалгалтад 186 оноо HSK 5 түвшин, “World Scholars Cup” олон улсын англи хэлний мэтгэлцээний тэмцээнд амжилттай сонгогдон оролцож, шилдэг оролцогч. Чингэлтэй дүүргийн Хүүхдийн холбооны гишүүн НҮБ-ын залуучуудын зөвлөх хорооны гишүүн.

6.БҮТЭЭЛЧ АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА НОМИНАЦИ

1. Норовсүрэнгийн УУГАНБАЯР. 16 настай. Төв аймгийн Аргалант сумын 11 дүгээр ангийн сурагч. Малчдын “Бяцхан” бүлгийн гишүүдтэй хамтран хавар, намрын их ажлын үеэр үр тариа, жимс, хүнсний ногоо тариалах, хадлан тэжээл бэлтгэх, мал маллах зэрэг хөдөлмөр эрхэлж, ардын  уламжлалт урлахуйн ухаанд суралцаж байна. 2018 онд өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэхэд тариалсан хүнсний ногоо, жимс, малын тэжээл, гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулан 28,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гэр бүлийнхээ өрхийн төсөвт нэмэрлэсэн, бүтээлч сурагч.

7. ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ САЙН ҮЙЛС НОМИНАЦИ

1.Мөнхзулын ОЮУНТҮЛХҮҮР. 17 настай. Говь-Алтай аймгийн Гомбын нэрэмжит нэгдүгээр лаборатори сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч, илтгэл, мэтгэлцээний клубийн тэргүүн. 2018 онд “Хайрлагдсан хүүхэд” аяныг санаачлан 21 сая төгрөгийн дулаан хувцсыг 300 хүүхдэд гардуулж, хүмүүнлэгийн сайн үйлстэн болж, үе тэнгийнхнээ манлайлсан.

2.Зоригтын МӨНХТУЛГА. 13 настай. Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч.  Таван наснаасаа эхлэн өөрийн санаачилгаар 100 гаруй хүмүүнлэгийн үйлсийг зохион байгуулж, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхэд багачууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй хүнд 2,8 сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлж, хүмүүнлэгийн сайн үйлстэн болж, үе тэнгийнхнээ манлайлсан.

3.Мөнхбатын АНУ. 10 настай. Хан-уул дүүргийн “Монгол билиг оюун” цогцолборын тавдугаар ангийн сурагч. 2017 онд “Ногоон төгөл” эко клубийн гишүүнээр элсэн орж 50 мод тарьсан, 2017 оноос хойш өөрийн сургуульдаа цэцэг тарих аянд идэвхтэй оролцож, 30 цэцэг тарьсан, 2017 онд Хүчирхийллийн эсрэг төвтэй хамтран “Энхийн дуу” ажлын хүрээнд “Хүсэл мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэлтэй байцгаая” илтгэл тавьсан, “Хөөрхөн шувууд-2017” аян зохион байгуулж шувууны үүр хийж байрлуулсан,  2018 онд “Энхийн төлөө Ану” санг үүсгэн байгуулж хөгжлийн бэрхшээлтэй 10 настай хүүд 2,2 сая төгрөгөөр таван ханатай гэр авч өгсөн, 2018 оны наймдугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ы БСШУЯ-аас зохион байгуулсан “Монгол туургатан” хүүхдийн наадамд дэд байр, 2018 онд Гүрж улсын Батуми хотод болсон “Дэлхийн бяцхан мисс” тэмцээний алтан медальтай. 

8.ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНААЧИЛГА НОМИНАЦИ

1.Баярсүхийн ЦЭНГЭЛ. 16 настай. Америк сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Үндэсний Хүндэт сурагчийн нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон. Сагсан  бөмбөг, хөлбөмбөг тоглодог.  2018 оны гуравдугаар сард  сургуулийн “Мэргэжил сонгох өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж 20-иод салбарын манлайлагчтай ярилцаж зөвлөгөө авах боломжийг сургуулийнхаа хүүхдүүдэд олгосон. 2018 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны шилжилтийн хөтөлбөрт зориулан “Ярьдаг ном”-ыг санаачлан хийсэн нь оюун ухааны бэрхшээлтэй хүүхэд, залуусын хэл яриа, оюун ухааныг хөгжүүлэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж, шинийг санаачлан бүтээсэн.

2.Эрхэмбаярын АМГАЛАНТӨР. 16 настай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын лаборатори дөрөвдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Сийлбэр, баримал, авто загварын төрлөөр тогтмол хичээллэж, 2017-2018 онд авто загварын тэмцээнд оролцож, 2,3-р байрын шагнал хүртсэн. 2018 онд сургуулийнхаа Урлан бүтээх клубын сурагчдыг удирдан монгол өв соёл, уламжлалт арга ухааны бүтээл урласан. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Тэмүүлэл” хүүхдийн баримлын тэмцээнд тэргүүн байр, олон улсын болон улсын уралдаан тэмцээнд загвар болон баримлын төрлөөр амжилттай оролцож, бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Авто спортын мастер, нэгдүгээр зэрэгтэй.

3.Мэгзэрийн ХОСБАЯР. 16 настай. Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. 2018 онд “Asian cup” олон улсын нисэх загварын тэмцээний 1,2-р байр, Азийн аварга шалгаруулах нисэх загварын тэмцээний I байр, УАШТ-ий I байр эзэлсэн.

9. БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН НОМИНАЦИ

1.Хишигжаргалын БОЛОР. 17 настай. Дархан-Уул аймгийн өрөнхий боловсролын “Од” цогцолборын 12 дугаар ангийн сурагч. “Ногоон ертөнц” эко клубийн гишүүн. Мод тарих аяныг 2015 оноос зохион байгуулж, 1000 гаруй модыг тарьж ургуулсан. “Дахивар боловсруулах аян”, “Байгалийн ухааны аялал”, “Хаягдал ус”, “Цэцэгс алагласан танхим”, “Саарал усаа дахин ашиглая”, “Ногоон элч” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан. Улсын биологийн олимпиадын III байр, аймгийн байгалийн ухааны олимпиадын II байрын шагналтай.

2.Нямсүрэнгийн ЭНХДЭЛГЭР. 16 настай.  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар ангийн сурагч. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчны чиглэлээр 2018 онд 4 аян, 8 үйл ажиллагааг зохион байгуулсан. “Эко явган аялал” өдөрлөг, “Ирээдүйд бичсэн захидал”,  “Хоггүй цагаан сар-хоёрдогч түүхий эд цуглуулах аян”, “Цэнхэр сувд” төсөл, “Байгаль хамгаалал бидний үүрэг” өдөрлөг, “Ногоон боловсрол” сэдэвт өдөрлөг, “1000 цэцгийн баяр”, “Байгальд ээлтэй сурагч” арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн шилдэг сурагч. 

10.БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦИ

1. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн Х.Пүрэвсүрэн багштай тусгай ангийн Н.Эрхэмбаяр, Г.Лхагвабат, Д.Эрдэнэбат, Т.Балданхайням, Г.Тэгшбаяр, н.Жинжийбадмаа, Б.Оюумаа, М.Энхбямба, Н.Энхдэлгэр, Н.Эрхэмбаяр нар сүүлийн гурван жил тасралтгүй улсын болон олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, ширээний теннис, агаарын теннис, чөлөөт бөхийн спортоор  амжилт гаргасан. 2018 онд олон улсын тэмцээнээс 4 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн хамт олон юм.

Дээш