Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай“ Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд санал авч байна.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотойгоор уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.9, 57.10 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлаас төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг тогтоохоор заасныг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд altantuya@mlsp.gov.mn хаягаар болон 51-264523, 96682217 утсаар саналаа ирүүлнэ үү.
Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон танилцуулга, үзэл баримтлалыг хавсралт хэсгээс татаж авна уу.