Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1.23-т хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан «Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл»-д Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан. 

Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээс санал авч байна.

Төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүн эрх, эрх чөлөөгөө бусадтай адил тэгш, бүрэн эдлэх, нийгмийн харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ. Төсөлд ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, орчин, мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн тусламж авах, бие даан амьдрахад шаардлагатай дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан. Мөн эдгээр эрхийг хангахад төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон.

Та бүхэн саналаа 2026 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор  temuujin.d@mflsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү. 

Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авч танилцана уу.

Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Хуулийн төсөл
Дээш