Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийж, ашиглалтад хүлээн авлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийж, ашиглалтад хүлээн авлаа.
Мэргэжлийн боловсролын сургууль нь 12 төрлийн мэргэжлээр
15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй хүнд хоёр жилийн хугацаанд мэргэжлийн
боловсрол олгож, хөдөлмөрт бэлтгэдэг.
Энэ жилийн тухайд 162 суралцагч суралцаж байгаагаас орон нутаг болон
алслагдсан дүүргийн 30 оюутан дотуур байранд байрлах юм.
Сургуулийн дотуур байр 2011 онд ашиглалтад орсноос хойш
засвар үйлчилгээ хийгдээгүй байсан юм. Их засварын хүрээнд бүх өрөөний дотоод
засал, ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн шинэчлэн засварлаж, оюутнуудад тав
тухтай орчин бүрдлээ.
Засварын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд
хийсэн юм.
Засварын ажлыг хүлээн авах комиссыг Гэр бүл, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Идэр
ахлан мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Б.Алтмаа, Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн Захиргаа, үйлчилгээний хэлтсийн
дарга Л.Лхагважаргал нарын хүмүүс ажиллав.