Хөдөлмөрийн маргаан зохицуулах асуудлаарх дүрэм, журмыг шинэчлэх хэлэлцүүлэг зохион байгууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн хууль тогтоомжийн асуудлаар хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитрчидыг чадавхижуулах сургалт болон Хөдөлмөрийн маргаан зохицуулалтын асуудлаар дүрэм, журмыг шинэчлэхтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлгийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй Зохистой хөдөлмөр ба худалдаа төсөлтэй хамтран зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгийг танхим болон цахим хосолсон
хэлбэрээр зохион байгуулж, хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитрч болон
хөдөлмөрийн харилцааны чиглэлээр мэргэшсэн 60 гаруй хүн оролцлоо.
Оролцогчдоос Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн
зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах журам, Хөдөлмөрийн зуучлагчийн ёс
зүйн дүрэм, Хөдөлмөрийн арбитрын дүрэмд оруулах саналаа хэлэлцүүлсэн.