ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх Залуучуудын хөгжлийн төвтэй байна.”, 20 дугаар зүйлийн 20.5.1 дэх заалтад “Залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт явуулах” гэж тус тус заасны дагуу Залуучуудын хөгжлийн төвийг бүх аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтэс/-ын дэргэд байгуулан 3 ажилтантайгаар ажиллаж байна. Эдгээр Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээгээ батлагдсан загварын дагуу үр дүнтэй, тогтвортой үзүүлэх боломжийг бүрдүүлэх нэн чухал байна.
Үүний дагуу Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудыг Залуучуудын хөгжил төслийн хүрээнд боловсруулсан төвийн үйлчилгээний загварын дагуу тогтвортойгоор чадавхижуулах онлайн сургалтын модулийг боловсруулахад зөвлөх үйлчилгээний зорилго оршино.
Гүйцэтгэх ажил:
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төвийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, Залуучуудын хөгжлийн төвийн үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаа, төслийн хүрээнд бий болсон туршлага, олон улсын туршлага, залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудын эзэмших шаардлагатай мэдлэг, чадварын хүрээг судалж, сургалтын сэдэв, бүтэц, агуулгыг тодорхойлох, хэлэлцүүлж эцэслэх;
- Боловсруулсан бүтэц агуулгын хүрээнд интерактив цахим сургалтын материалыг сургалтын өмнөх түвшин тогтоох шалгалт болон сургалтын онлайн сертификат олгох шалгалтын хамтаар боловсруулах;
- Ажлын явц, үр дүнг хэлэлцэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох саналыг онлайн сургалтын модулийн төсөлд тусган ажиллах;
- Зөвлөх нь ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт онлайн сургалтын модулийн төслийг танилцуулан санал авч, тусгах;
- Ажлын явц, тайлан болон гүйцэтгэсэн ажлыг захиалагч талд танилцуулах, саналыг тусгах, эцэслэн хүлээлгэж өгөх.
Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, нийгмийн ажил, сэтгэл зүй, залуучууд судлал, боловсролын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Туршлага:
- Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Сургалтын цахим модуль боловсруулж шийдвэрлүүлж байсан туршлагатай;
- Хүний эрхийг хамгаалах, өсвөр үе, залуучуудын хөгжил, хамгаалал, хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн.
- Хэлний ур чадвар: Англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх
- Мэргэжлийн ур чадвар:
- Цахим сургалтын хөтөлбөр, модуль боловсруулах;
- Оролцоонд суурилсан аргаар сургалт хийх;
- Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
- Асуудал дэвшүүлэх, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх;
- Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
- Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Холбогдох салбартаа ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Бүрдүүлэх материал:
- Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
- Багийн гишүүдийн товч танилцуулга
- Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, үүнд диплом, сертификат, гэрчилгээний хуулбар
- Бүтээлийн жагсаалт
- Ажил гүйцэтгэх төлөвлөгөө
Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Хугацаа:
- Ажлын гүйцэтгэлийн үндсэн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 28-ны хооронд байна.
- Ажил эхэлсэн өдрөөс онлайн сургалтын модулийг эцэслэн хүлээлгэж өгөх ба ЗХТ-үүдэд туршилт хийж, хэвийн ажиллагаанд орох хүртэл хамтран ажиллахаар тохиролцоно.
Мэдүүлгээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Өргөдөл хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5, Засгийн газрын II байр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
2 давхар 207 тоот өрөө. Утас 262624