“ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” сэдэвт уралдаанд 323 гар зураг, 247 эссэ бичлэг, 85 гэрэл зураг иржээ.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан хүүхэд, залуучуудын дунд зарласан “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэвт гар зургийн уралдаанд Улаанбаатар болон орон нутгаас нийт 323 бүтээл ирснээс эхний шатанд 32 зураг, эссэ бичлэгийн уралдаанд нийт 247 эссэ бичлэг ирүүлснээс эхний шатанд 30 эссэг тус тус шалгаруулаад байна. Мөн гэрэл зураг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулсан “Хөдөлмөр миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаанд 25 иргэнээс нийт 85 бүтээл ирүүлжээ. 
Эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалтыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүний шүүлтээр шүүх бол гэрэл зураг болон гар зургийн уралдаанд шалгарсан зургуудыг 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12.00 цаг хүртэлх фэйсбүүк Like, Share-ийн тоо болон шүүгчдийн бүрэлдхүүний шүүлтээр шүүж, эхний 3 байрыг тус тус шалгаруулан, шагналыг 11 дүгээр сарын 23-ны өдөр “Holliday Inn” зочид буудалд зохион байгуулагдах “Ирээдүйн ажил, мэргэжил” залуучуудын зөвлөгөөний үеэр гардуулж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах юм. 

ИРЭЭДҮЙН, АЖИЛ МЭРГЭЖИЛ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИРҮҮЛСЭН БҮТЭЭЛҮҮД

ХӨДӨЛМӨР МИНИЙ ДУРАНД ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ИРСЭН БҮТЭЭЛҮҮД

Дээш