ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба нь жендэрийн статистик үзүүлэлтэд үнэлгээ хийх, бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд жендэрийн статистикийн хэрэглээг дэмжих аргачлалыг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, үндэсний хөтөлбөрийн чиглэлээр судалгаа мэдээлэл, мэдээллийн сангийн оновчтой баазыг бүрдүүлэх, уг баазын хүрээнд ажиллаж байгаа хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэлт, судалгаа мэдээллийн тайлан боловсруулалт, захиргааны статистик үзүүлэлтийг боловсруулах, Үндэсний статистикийн хороогоор албажуулан батлуулах загварыг бий болгож цаашид энэ чиглэлийн үйл ажиллагааг тогтворжуулах;
- “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилтийг хянах мэдээллийн сан”-гийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах,боловсруулалтын програм хангамжийг сайжруулах, Үндэсний статистикийн хорооны цахим хуудасны бүрдэлд оруулах, улмаар Жендэрийн үндэсний хорооны цахим хуудастай холбох, 2017, 2018 оны тайлан мэдээг гаргах, Жендэрийн үндэсний хороонд тайлагнах болон олон нийтэд танилцуулах, жендэрийн статистик үзүүлэлт боловсруулах ажил болно
- Зөвлөх үйлчилгээг статистик үзүүлэлт боловсруулах зөвлөх - 3 хүн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хянах мэдээллийн сан, програм хангамжийн чиглэлээр ажиллах зөвлөх - 2 хүн, нийт 5 зөвлөх 60 хоног буюу 2 сарын хугацаанд гүйцэтгэнэ.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл, үүнд, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл зэргийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцоно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17.30 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Жендэрийн үндэсний хорооны ажлын алба
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Нэгдсэн үндэстний гудамж-5, Улаанбаатар-15160
Өрөөний дугаар-202, утас: 261569