Хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах, тохижуулахад тавигдах нийтлэг шаардлага стандартын төслийг боловсруулах ажлын зар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Улаанбаатар хотын барилга байгууламж, орон сууцны хороололд байгуулсан хүүхдийн гадаад тоглоомын талбай, байгууламжийн судалгаа, өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах, тохижуулахад тавигдах нийтлэг шаардлага стандартын төслийг боловсруулахад доорх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Хүүхдийн амрах, хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчны талаарх хууль, эрх зүйн орчны судалгаа хийх;
  2. Хүүхдийн хөгжлийн, барилга байгууламж, хот тохижилтын стандарт, бусад улс оронд хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах, тохижуулахад баримталдаг стандарт, туршлагын талаарх судалгаа хийх;
  3. Улаанбаатар хотын барилга байгууламж, орон сууцны хороололд байгуулсан хүүхдийн гадаад тоглоомын талбай, байгууламжийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийх;
  4. Хүүхдийн тоглоомын талбайн  стандартын төсөл боловсруулах;

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг албан бичгээр хавсралтаар ирүүлнэ үү. Үүнд:

  • Багийн гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
  • Удирдамжид дурдсан “шалгуур үзүүлэлт”-ийг нотлох  мэдээлэл ирүүлнэ.
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой байгууллагын холбогдох этгээд, хаяг, утасны дугаар

Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна.
Хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах, тохижуулахад тавигдах нийтлэг шаардлага стандартын төслийг боловсруулах ажлын удирдамжийг хавсралт хэсгээс татаж авна уу.
 
Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ.
Холбогдох хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байрны 2 давхар 207 тоот. Утас: 262624

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын удирдамж
Дээш