“ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” СЭДЭВТ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан, “Ирээдүйн ажил, мэргэжил” сэдэвт 4 төрлийн уралдаан зарлаж байна. 

Уралдааныг дараахь ангиллаар явуулна. Үүнд:
-    Гар зургийн уралдаан: 7-13 нас
-    Эссэ бичлэгийн уралдаан: 14-18 нас
-    Эрдэм шинжилгээний хурал: Оюутан, залуучууд
-    Гэрэл зургийн уралдаан: Бүх насныхан 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт уралдааныг хариуцан зохион байгуулах ба удирдамжийг хавсралт хэсгээс татаж авна уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 261841, 88061150 утсаар лавлана уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2 “ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
3 “ХӨДӨЛМӨР МИНИЙ ДУРАНД” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
4 “ИРЭЭДҮЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
Дээш