Хөтөлбөр, арга зүй боловсруулах ажлын зар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр, арга зүйг боловсруулах доорх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр, арга зүйн удирдамж боловсруулах;
  2. Ахмад настны тэтгэвэрт бэлтгэх сургалтын модуль боловсруулах;
  3. Хөтөлбөр, сургалтын модулийг ажлын хэсэг болон ахмадын байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүлэх, хэлэлцүүлгүүдийн санал,  тайлбарыг тусган эцэслэн боловсруулах; 
  4. Шаардлагатай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах;
  5. Сонгосон байгууллагуудад хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш бэлтгэх;
  6. Тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн судалгааны асуулга маягт боловсруулах;
  7. Байгууллагын тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний загвар маягт боловсруулах.

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү. Үүнд:

  • Багийн гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
  • Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр, арга зүйг боловсруулах ажлын даалгаврын “Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага”-ыг хангасныг нотлох  мэдээлэл ирүүлнэ..
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой байгууллагын холбогдох этгээд, хаяг, утасны дугаар

Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна.
Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр, арга зүйг боловсруулах ажлын даалгаврыг хавсаргав.
 
Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Холбогдох хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байрны 2 давхар 207 тоот. Утас: 262624

 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр, арга зүйг боловсруулах ажлын даалгавар
Дээш