ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА – ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгууллагын хэрэгцээний өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Бүрдүүлэх материал:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Байгууллагын танилцуулга
  • Тусгай зөвшөөрөл /Харилцаа холбооны зохицуулах хорооны Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх бүртгэлийн Интернэтийн үйлчилгээ хэсэгт бүртгүүлсэн байх. https://crc.gov.mn/pages/show/harilcaa-holboony-jlchilgee-erhlehn /
  • Үнийн санал /НӨАТ болон, бусад татвар шимтгэл багтсан дүн байна/
  • Техникийн шаардлага тус бүрд шаардлага хангаж байгаа талаар нотлох баримт бичиг ирүүлэх. 

Техникийн шаардлага

  1. Dedicated хурдны доод хязгаар нь 150Mbps, public IP 8 ширхэг байна.
  2. Хэрэглээ хязгааргүй /Download & Upload/.
  3. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагад интернэтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байна.
  4. Интернэтийн урсгалын давхар нөөц гарцтай байна.
  5. Сүлжээний хяналт удирдлагын төвтэй байх.
  6. Захиалагчийг сүлжээний хэрэглээгээ хянах боломжоор хангах.
  7. 24/7 ажиллагаатай дата төвийн стандарт шаардлагад нийцсэн дата төв болон сүлжээний хяналт удирдлагын төвтэй байх ба асуудал гарвал нэн даруй шийдэх чадамжтай байна.  

Материал ирүүлэх хугацаа, хаяг 

Сонирхсон хуулийн этгээд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө sukh@mflsp.gov.mn цахим шуудангаар эсвэл Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж-5, Засгийн Газрын II байр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн яамны 704 тоотод битүүмжилж ирүүлнэ. 

Холбоо барих утас: 263142


Дээш