МАГИСТРЫН  ХӨТӨЛБӨР ЗАРЛАХ ТУХАЙ

Тус яам нь Герман, Швейцар, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй ГОУХАН (GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл болон БСШУСЯамтай хамтран,  2017-2018 оны хичээлийн жилээс  МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарт хэрэгжиж буй салбар дундын “Ажил мэргэжил судлал” магистрийн зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг  дэмжиж ажиллаж байгаа билээ.

МУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилд уг хөтөлбөрийг танхимын хэлбэрээс гадна зайн сургалтын анги нэмэлтээр нээж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг боловсронгуй болгох, хүүхэд, залуучууд, хүн амын зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн талаарх мэдээлэл, ажил, мэргэжлээ зөв сонгож, түүндээ үнэн сэтгэлээс хандах ёс зүйн хүмүүжил, төлөвшлийг бий болгож хөгжүүлэх нэгдсэн бүтэц, тогтолцоог хөгжүүлэх, улмаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тасралтгүй хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм. 

Иймд энэ чиглэлээр магистрийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд, салбарын мэргэжилтнүүд МУИС-ийн http://burtgel.num.edu.mn хаягаар орж бүртгүүлэхийг уриалж байна.

Элсэлтийн бүртгэл 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдана.

 

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш