Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо
Энэ сарын 6-ний
өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий
газрын даргаар Д.Гэрэлийг томилсон
бөгөөд өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Д.Гэрэл нь
эрх зүйч мэргэжилтэй, АНУ-ын
Нотре Дамын хуулийн сургуульд Олон улсын хүний эрхийн магистрын зэрэг
хамгаалсан. Ажлын туршлага нь 2006 оноос
Өмгөөлөгч, 2005-2006 онд Тээврийн хөгжлийн банканд хуулийн зөвлөх, 2006-2013
онд “Монголын хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2008-2012
онд ДАНИДА- гийн санхүүжилтээр Данийн
хараагүйчүүдийн нийгэмлэгээс
хэрэгжүүлсэн чадавхжуулах төслийн
зохицуулагч, 2013-2021 онд “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо” ТББ-ын
ерөнхийлөгч, 2023 оноос одоог хүртэл Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
форумын ерөнхий зохицуулагч , 2021 оноос Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа
хөгжлийн төвийн захирлаар тус тус ажиллаж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлага нь 2013 - 2017 онд Дэлхийн хараагүйчүүдийн
холбооны Зүүн хойд Азийн бүсийн дарга, 2013
- 2017 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны бодлогын зөвлөлийн гишүүн,
2020 оноос НҮБ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийн Конвенцын 27-р зүйлийн
тайлбар боловсруулах ажлын хэсгийн гишүүн, 2021 оноос НҮБ-ын Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons
with Disabilities)-ны гишүүн, 2023 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие
даасан амьдралын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн, 2023
оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дэд дарга, 2023 оноос
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж
байна. Д.Гэрэл нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх
чиглэлд идэвхитэй ажиллан шийдвэр гаргах түвшинд олон санал санаачлагыг
нэвтрүүлсэн мэдлэг туршлагатай боловсон хүчин юм.