Завхан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн урилга
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр
Зээлийн ба буцалтгүй тусламжийн дугаар ба нэр: 3605/9191-МОН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Гэрээний дугаар ба нэр: БА6: дугаартай Завхан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил гүйцэтгэх
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагт /Улаанбаатарын цаг/
1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харьяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын (цаашид “ажил” гэх) ажлыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна. АХБ-ны худалдан авалтын дүрэм, журмыг баримтална.
4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
· Эрх бүхий нөхцөл
Улсын харьяалал, ашиг сонирхлын зөрчил, төрийн өмчит аж ахуйн нэгжийн байдал болон АХБ ба олон улсын хөгжлийн бусад байгууллагын хориг гэх зэргээр тендерт оролцогчийн эрх бүхий нөхцөл.
· Санхүүгийн үзүүлэлт /2022, 2023, 2024 он/
Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь ашигтай байвал зохино.
· Барилгын ажлын жилийн дундаж борлуулалт /2022, 2023, 2024 он/
Сүүлийн 3 жил (2022, 2023, 2024 онуудад)-д хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 4,225,575,521 (дөрвөн тэрбум хоёр зуун хорин таван сая таван зуун далан таван мянга таван зуун хорин нэгэн) төгрөг байна.
· Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага
Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн доод хэмжээ нь 2,535,345,313 (хоёр тэрбум таван зуун гучин таван сая гурван зуун дөчин таван мянга гурван зуун арван гурван) төгрөг байна. Энэ дүнд энэ гэрээний урьдчилгаа төлбөрийг тооцохгүй.
· Төрөл ба хэмжээгээр ижил төстэй ажлын туршлага /2022, 2023, 2024 он/
Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй хоёроос доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 5,070,690,626 (таван тэрбум далан сая зургаан зуун ерэн мянга зургаан зуун хорин зургаан) төгрөг байна.
Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг Зургаадугаар бүлэг (Тодорхойлолт ба бусад шаардлага)-т тодорхойлсны дагуу тухайн ажлын биет хэмжээ, онцлог чанар, иж бүрдэл, арга барил, технологи буюу бусад шинжид үндэслэн тодорхойлно.
· Шаардлагатай тусгай зөвшөөрлийн нэр, дугаар
Тухайн барилгын угсралтын ажлыг Монгол улсад даган мөрдөж байгаа “ХБИргэдэд зориулсан барилга байгууламжийн хүртээмжтэй байдал” барилгын норм дүрэм болон холбогдох бусад дүрэм журам, стандарт, гарын авлагыг баримталж, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлгөөний хязгаарлалттай хүний ажиллаж, амьдарч, сурч боловсрох, нийгмийн харилцаанд тэгш хүртээмжтэй оролцоход зориулж саад бэрхшээлгүй орчин, орон зайг тооцон тусгаж тусгайлан боловсруулсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”- ын дагуу:
БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэт болон иж бүрэн цутгамал бүтээцэт барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулгүй дохиоллын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
БА-3.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт
Эсвэл
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлага журам”- ын дагуу:
БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцээ барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил, гадна фасад
БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулгүй дохиоллын системийн угсралт тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-4.3 Ус хангамж, ариутгах татуургын системийн шугам сүлжээ, түүний холбогдох барилга, байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт
БА-4.4 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
БА-4.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсрал
5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, ажлын өдрийн 09:30-12:30 and 14:00-17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
· Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 300,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно.
Хүлээн авагчийн банк: Төрийн сан
Хүлээн авагчийн дансны дугаар: 100900011897
Хүлээн авагч: ХБИОХ,ҮСайжруулах төсөл (Зээл)
Хүлээн авагчийн Регистрийн дугаар: 9917225
7. Тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 05 минутад нээнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Төсөл хэрэгжүүлэх нэгж
procurement@pwdp.mn
+976-77335577