НҮБ-ын Хүүхдийн сангийн улс орны хөтөлбөрийн 2024 оны үр дүнг хэлэлцлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлсэн Улс орны хөтөлбөрийн 2024-2025 оны хэрэгжилт, үр дүн,  2025 оны үйл ажиллагааны төлөвлөлтийн саналыг хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Хурлаар Хүүхэд хамгаалал, Өсвөр үеийнхний хөгжил, оролцоо, Нийгмийн бодлогын зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, голлох үр дүн, анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар НҮБ-ын Хүүхдийн сан, ГБХНХЯ, Сангийн яам, ХГБХХЕГ-аас танилцуулж, санал солилцлоо.

Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг олон нийтэд сурталчлах;

Хүүхдийн эрх, хамгааллын статистик тооцох аргачлал, маягтын дагуу мэдээлэл цуглуулж боловсруулах, дүн шинжилгээ хийх,

Хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх ажлыг эхлүүлэх /Primero/,

Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан багийн гишүүдийг чадавхжууулах, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх, гэр бүлийн дэмжих бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, хуваарилалт, холбогдох хууль эрх зүйн орчны сайжруулалт, гүйцэтгэлийн хяналтыг хийх,

Цахим орчны хүүхэд хамгааллын хүрээнд эхлүүлсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх,

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, бодлогын томоохон зорилтуудыг дэвшүүлж ажиллахаар боллоо.

Дээш