ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны доорх чиглэлүүдээр зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенц, “ Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавих шаардлага MNS6620:2016 стандарт” -ын хэрэгжилт, Хувийн хөдөлмөрийн биржүүдийн өнөөгийн нөхцөл байдалд бодлогын судалгаа хийх.
- Жижиг, дунд аж ахуйн нэгжийн цалин хөлсний тогтолцоонд судалгаа хийх, тэдгээрт цалин тогтоох аргазүйн зөвлөмж боловсруулах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд мониторинг хийх зөвлөх үйлчилгээ
- Хувиараа болон өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд бизнесийн менторинг үйлчилгээ үзүүлж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж албан бус хөдөлмөр эрхлэлтээс албан хөдөлмөр эрхлэлтэд шилжихэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
- Хүчирхийлэлд өртсөн иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн болон ажилгүй залуучууд, эмэгтэйчүүд зэрэг зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Мэдүүлгээ ирүүлж буй этгээд нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү. Үүнд:
- Байгууллагын болон зөвлөх багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
- Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой байгууллагын холбогдох этгээд, хаяг, утасны дугаар
Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна.
Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Холбогдох хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байрны 3 давхар 305 тоот. Утас: 261416