ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА - Төслийн зар сурталчилгааны материал, танилцуулга, гарын авлага, мэдээ мэдээллийг хэвлэх

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА - Төслийн зар сурталчилгааны материал, танилцуулга, гарын авлага, мэдээ мэдээллийг хэвлэх

Захиалагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/C3-NS-2023-17-1

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/C3-NS-2023-17-1

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Төслийн зар сурталчилгааны материал, танилцуулга, гарын авлага, мэдээ мэдээллийг хэвлэх

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн мэдээлэл, сурталчилгааны ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээг таниулан сурталчлах танилцуулга, брошур, гарын авлага, сурталчилгааны материалуудыг хэвлэх ажил гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна. Үүнд:

Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага байх /Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/;

Хэвлэлийн үйлдвэрлэлийн газартай байх;

Ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх;

Өмнө нь Дэлхийн банк болон бусад олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

Нийлүүлэхээр санал болгож буй бараа бүтээгдэхүүний техник тодорхойлолт захиалагчийн шаардсан техник тодорхойлолттой харьцуулж хүснэгтээр баталгаажуулсан байх;

Ажлын даалгавар

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг Төсөл хэрэгжүүлэх нэгжээс ирж авна уу.

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагаас өмнө procurement@meresp.mn цахим шуудангаар болон цаасан хэлбэрээр доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот, ОБҮДХЭТ

Утас: 75057570

Имэйл: procurement@meresp.mn



Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш