ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА - Ажил хайгч, ажил олгогч болон олон нийтэд зориулсан "eJOB" платформын видео танилцуулга хийх

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА - Ажил хайгч, ажил олгогч болон олон нийтэд зориулсан "eJOB" платформын видео танилцуулга хийх

Захиалагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/C1-NC-2024-7

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/C1-NC-2024-7

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Ажил хайгч, ажил олгогч  болон олон нийтэд зориулсан "eJOB" платформын видео танилцуулга хийх

Тендерт оролцогч хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна. Үүнд:

• Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага/төрийн буй байгууллага байх /Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/;

• Зөвлөх компани нь видео контент найруулан бүтээх, нэвтрүүлэг, танилцуулга видео бэлтгэх чиглэлээр 5-аас доошүй жил ажилласан туршлагатай байх

• Видео контент бүтээх тоно төхөөрөмжтэй байх (Камер, микрофон, гэрэлтүүлэг, видео засварлах программ хангамж зэрэг чанартай видео контент бэлдэх тоног төхөөрөмжтэй/

Зөвлөх компани нь дараах шаардлагыг хангасан гишүүдтэй байна.

Нэвтрүүлэгч/Хөтлөгч

• Сэтгүүл зүй, харилцаа холбоо, холбогдох чиглэлээр дор хаяж бакалаврын зэрэгтэй байх;

• Телевиз, радиод нэвтрүүлэгч, хөтлөгчөөр дор хаяж 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;

• Монгол хэлний бичгийн өндөр чадвартай;

• Илтгэх ур чадвартай;

• Багаар ажиллах чадвартай;

• Мэдээлэл үр дүнг товч ойлгомжтой, зорилтот бүлгийн үзэгчдэд үр дүнтэй хүргэх чадвартай;

• Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай;

График дизайнер

• График дизайнерын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

• Видео болон анимэйшн контент хөгжүүлэх 3-аас доошгүй төсөлд график дизайнер/зураачаар ажилласан туршлагатай;

• График дизайнер/зураачийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;

• Багаар ажиллах чадвартай;

• Мэдээлэл үр дүнг товч ойлгомжтой, зорилтот бүлгийн үзэгчдэд үр дүнтэй хүргэх чадвартай;

• Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай;

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг Төсөл хэрэгжүүлэх нэгжээс ирж авна уу.

Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагаас өмнө procurement@meresp.mn цахим шуудангаар болон доорх хаягаар цаасан хэлбэрээр ирүүлнэ. 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот, ОБҮДХЭТ

Утас:75057570

Имэйл: procurement@meresp.mn



Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Ажлын даалгавар
Дээш