“Mongolia try 2018” нөлөөллийн аян хаалтаа хийлээ

“TRY Mongolia 2018” нөлөөллийн аялалыг ХНХЯ-аас дэмжиж ажилласан бөгөөд хаалтын ажиллагааг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ХНХЯ-ы хурлын танхимд зохион байгууллаа.

Азийн улс орнуудад 1980-аад оноос эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “TRY” гэх эрхийн төлөөх үйл ажиллагааг 2011 оноос “Түгээмэл хөгжил” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв Монгол улсын хэмээнд зохион байгуулах болж, нийгэмд эерэг өөрчлөлтийг дагуулдаг уламжлалт томоохон ажил болсон юм.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “TRY Mongolia 2018” нөлөөллийн аялал нь 2018 оны 6 сарын 11-21 өдрүүдэд буюу 10 хоног Улаанбаатар – Төв – Дундговь - Өмнөговь аймгуудыг хамруулан зохион байгууллаа. Гол ЗОРИЛГО нь 2016 онд батлагдсан Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн тухай хуулийг таниулах, ялангуяа тус хуулийн 32-р зүйл “Бие даан амьдрах эрх” –ийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл өгөхөд чиглэсэн.

“TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аялалд хөгжлийн бэрхшээлтэй 15 залуу, сайн дурын  туслах залуус 17 нийт 32 хүн оролцсон бөгөөд Улаанбаатар хот, Дорнод, Өмнөговь, Орхон, Төв, Баянхонгор, Архангай, Дорноговь аймаг, Япон улсын төлөөлөл оролцсоноороо онцлог байсан юм.

           

Дээш