Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журмын төсөлд санал авч байна

Хөгжлийн бэрхшээл нь төрөл хэлбэрээр янз бүр байхын зэрэгцээ хүнд хөнгөнөөрөө ч мөн эрс ялгаатай. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлийн хүндрэлээс хамааран хөгжлийн бэрхшээлтэй хүний хийх үйлдлийн хязгаарлалт харилцан адилгүй байдаг. Өдөр тутмын өөртөө үйлчлэх үйлдлээ хөндлөнгийн хүний тусламжгүй гүйцэтгэх чадваргүй хүмүүс байдаг.

Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна. 

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгамдаж байгаа болон тэдний  онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн олон асуудлыг сайжруулах арга хэмжээг хуульчлан заасан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах эрхтэй бөгөөд бие даан амьдрах эрх нь хувийн туслах үйлчилгээ, зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээгээр хангагдана гэж заасан.

Тус хуулийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам, төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу журмын төслийг боловсруулав.

Журмын төслийг дэмжиж, саналаа ganbold@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журмын төсөл
Дээш