Бичил уурхай бүхий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа

                                         

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч ажиллах гэрээ байгуулан Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр 2018 онд тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.

Уг төлөвлөгөөний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны  05 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалын дагуу Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор бичил уурхай бүхий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхийг бэхжүүлэх сургалтыг Улаанбаатар хотод 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, 17 аймаг, 9 дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, ажилтан зэрэг нийт 60 хүн оролцов.

Тус сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, тус газрын мэргэжилтэн Б.Ундрам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дэд дарга Г.Саран, Жайка төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору, Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү, Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, цаашдын зорилт, Нийгмийн даатгалын хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг сэдвээр сургалт хийж, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын саналыг сонслоо.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Дээш