ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ /Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагаа/

Захиалагч: Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл

Бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх санхүүгийн болон санхүүгийн бус чадавхыг дээшлүүлэх замаар ажлын байр хадгалах, шинээр бий болгох, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг Улаанбаатар хот, 21 аймагт 2024 оноос 3 жилийн хугацаатайгаар хариуцан гүйцэтгэх банк сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://meresp.mn хаягаас авч хавсралтад заасан банканд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын дагуу холбогдох бичиг баримт болон оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийн хамт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10:30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 15:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдах мэдээлэл солилцох уулзалтад танай байгууллага асуудал хариуцсан төлөөллөө оролцуулна уу.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,

Утас:75057570, 89100999

Имэйл: procurement@mesp.mn; admin@mesp.mn

Хавсралт файл
Гарчиг Татах
1 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ТАНИЛЦУУЛГА, МЭДЭЭЛЭЛ
2 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийг дамжуулан олгох банканд тавигдах шаардлага, тендерт оролцохдоо бүрдүүлэх материал
Дээш