ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Тендер шалгаруулалтын төрөл: Бараа
Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/20240802003
Урилгын дугаар: ОБҮДХЭТ/20240802003
ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам
Тендер шалгаруулалтын нэр: Үндэсний дата төвд eJob платформын өгөгдлийг нөөцлөх шаардлагатай Хард диск худалдаж авах
Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь Үндэсний дата төвд eJob платформын өгөгдлийг нөөцлөх шаардлагатай Хард диск(Hard disc) худалдаж авах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна.
Үүнд:
• Сүүлийн 2 жил ( 2022, 2023)-ийн борлуулалтын дундаж орлого батлагдсан төсөвт өртгөөс багагүй байх;
• Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Сүүлийн 1 жил (2023)-ийн хугацаанд доод тал нь 1 удаа төсөвт өртгийн 70 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байх
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Дэлгэрэнгүй мэдээллийг https://tender.gov.mn болон www.meresp.mn хаягуудаас тус тус авна уу.
Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 04 дүгээр сарын 05- ны өдрийн 11:00 цагаас өмнө procurement@mesp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд цаасан хэлбэрээр ирүүлнэ. Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.
Хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,
Утас:75057570, 89100999
Имэйл: procurement@mesp.mn