ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/20240805034

Урилгын дугаар: ОБҮДХЭТ/20240805034

ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам

Тендер шалгаруулалтын нэр: Телевизийн суваг болон мэдээний сайтуудаар төслийн үр дүн, хэрэгжилтийг мэдээлсэн ярилцлага, мэдээ мэдээлэл түгээх

Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь Телевизийн суваг болон мэдээний сайтуудаар төслийн үр дүн, хэрэгжилтийг мэдээлсэн ярилцлага, мэдээ мэдээлэл түгээх ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцогч хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна.

Үүнд:

• Албан ёсны гэрчилгээ бүхий хуулийн этгээд байна.

• Видео танилцуулга, киноны чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай найруулагч/редактор, зураглаач, график дизайнер бүхий мэргэжлийн багтай байх,

• Олон нийтэд зориулсан нэвтрүүлэг хийж байсан мэргэжлийн багтай байх

• Олон нийт болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн богино хэмжээний видео, нэвтрүүлэг хийж байсан туршлагатай

• HD форматын мэргэжлийн тоног төхөөрөмжтэй,

• Албан ёсны байршил, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг,

• Өргөн сэдвийн хүрээнд богино хугацаанд чанартай бүтээл хийж байсан туршлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://tender.gov.mn болон www.meresp.mn хаягуудаас тус тус авна уу. Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 04 дүгээр сарын 05- ны өдрийн 11:00 цагаас өмнө procurement@mesp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд цаасан хэлбэрээр ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо , Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,

Утас:75057570, 89100999

Имэйл: procurement@mesp.mn 

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хавсралт
Дээш