ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Захиалагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ Тендер шалгаруулалтын дугаар: ОБҮДХЭТ/20240804006
Урилгын дугаар: ОБҮДХЭТ/20240804006
ХАА-ны мөрдөх журам: Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журам
Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын талаарх онлайн сургалтын модуль боловсруулах зөвлөх байгууллага
Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл нь Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын талаарх онлайн сургалтын модуль боловсруулах зөвлөх байгууллага сонгон шалгаруулж авах ажилд санал ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцогч хуулийн этгээд дараах шаардлага хангасан байна.
Үүнд:
1. Албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага/ төрийн бус байгууллага;
2. Зөвлөх компани нь мэргэжлийн сургалт, насанд хүрэгчдийн сургалт, тэр дундаа дижитал сургалтын агуулга боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр 5- аас доошгүй жил ажилласан туршлагатай байх (өмнөх ажлын туршлага болон дижитал сургалтын материал боловсруулж байсан туршлагыг баримтжуулсан нотлох баримтыг гаргаж өгөх шаардлагатай)
3. Зөвлөх компани нь цахим сургалт/сургалтын агуулга боловсруулах чадварлаг багтай байх;
Дэлгэрэнгүй мэдээллийг https://tender.gov.mn болон www.meresp.mn хаягуудаас тус тус авна уу.
Үнийн саналыг тухайн байгууллагын албан тоотоор 2024 оны 04 дүгээр сарын 05- ны өдрийн 11:00 цагаас өмнө procurement@mesp.mn цахим шуудангаар болон Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан Бизнес центр, 501 тоот төслийн байранд цаасан хэлбэрээр ирүүлнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээ доорх хаягаар хүргүүлнэ үү.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-29, Сан бизнес центр, 501 тоот,
Утас:75057570, 89100999
Имэйл: procurement@mesp.mn