Сэлэнгэ аймагт Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2016 оноос Европын холбооны санхүүжилттэй “Ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” (SECIM) төсөл хэрэгжиж эхэлсэн ба энэхүү төслийг туршин нэвтрүүлэхээр Сэлэнгэ, Дорнод, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд сонгогдсон. Төслийн хүрээнд эдгээр аймагт хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажилтнуудыг чадавхижуулах сургалтуудыг ээлж дараатайгаар хийж буй юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны А/263 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад мэргэшсэн сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох арга зүйн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр энэ сарын 24-28-нд Сэлэнгэ аймгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах “Ажил, мэргэжлийн чиг баримжааны зөвлөх бэлтгэх” 40 цагийн сургалтыг SECIM төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь анхан шатанд буюу сум орон нутгийн түвшинд иргэдэд хөдөлмөр, эрхлэлтийн суурь үйлчилгээг хүргэдэг мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг зохион байгуулах мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, мэргэжлийн харилцааны  ур чадвар, хандлага, ажлын арга зүйг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Сургалтад Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтнуудаас гадна 17 сум, зургаан тосгоны хөдөлмөрийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.

 

Дээш