ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд уг хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо, хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон этгээд (хувь хүн) мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү. Үүнд:
- Танилцуулга;
- Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг жагсаалтаар ирүүлэх;
- Зөвлөхөөр ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд мэдүүлэг, холбогдох бичиг баримтыг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж-5, Засгийн газрын II байрны 3 давхар 305 тоот. Утас: 261416