“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ. Уг хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Хуулийн төслийг НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон холбогдох бодлого, хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан. Мөн хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Хуулинд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулсан болно.

Залуучууын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд myagmarsuren@mlsp.gov.mn хаягаар саналаа өгнө үү. 

Төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл
Дээш