Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн сургалтын өрөөг тохижууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч ажиллах гэрээ байгуулан Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр 2018 онд тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэхүү ажлын төлөвлөгөөнд заасны дагуу Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн олон нийтийн сургалтын танхимыг бүрэн тохижуулахад шаардлагатай хөрөнгийн зарим хэсгийг Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс санхүүжүүлэхээр болсон.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс энэхүү ажлыг 2018 оны 04-05 дугаар сард зохион байгуулж, нийгмийн даатгалын хэлтсийн сургалтын өрөөний тохижуулалтыг бүрэн хийж дууслаа. Энэ ажлын хүрээнд ухаалаг дэлгэц, проектор, сургалтын ширээ, сандал, шаардлагатай бусад техник тоног төхөөрөмжийг тус тус худалдан авч суурилуулсан болно.
Сургалтын өрөөг бүрэн тохижуулснаар Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, ажилтан нарыг чадавхжуулах, ажил олгогч, даатгуулагчид нийгмийн даатгалын чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг үр дүнтэй сурталчлах боломж бүрдлээ.