Асуулт 5. Би албан газрынхаа дэргэдэх ихэвчлэн хооллодог цайны газар луу явж байхдаа явганаас унаж гэмтсэн. Энэ үйлдвэрлэлийн осолд хамаарах уу? Хаана, хэнд хандах вэ?
Хариулт: Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад
гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж
бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг Засгийн газрын 2015 оны
269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан
бүртгэх дүрэм”-ээр зохицуулж байна. Энэхүү дүрмийн 2.1.1-2.1.6
дахь заалтуудад хамаарах тохиолдолд
өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь
насаа алдсан ажилтны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг осолдогч тус
бүрээр тогтоож, дүрмийн 3.6 дахь заалтын дагуу судлан бүртгэнэ. Таны тохиолдол дүрмийн 2.1.5 дахь заалтад
хамаарч байна. Иймд өөрийн ажилладаг байгууллага руугаа утасдаж, өөрийн гэмтэж бэртсэн талаарх мэдээллийг өгнө. Танай байгууллагын
үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс
таны ослын тохиолдлыг дүрмийн дагуу судлан, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг
судлан бүртгэх дүрэм”-ийн 5.1 дэх заалтын
дагуу холбогдох материалыг бүрдүүлж, дүгнэлт шийдвэрээ гарган харьяа
аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн байцаагчид
4 хувь материалыг хүргүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, “Үйлдвэрлэлийн
осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.10-т заасны дагуу хянан
баталгаажуулна. Хэрэв байгууллагын комиссын дүгнэлт, шийдвэртэй санал
нийлэхгүй, зөвшөөрөөгүй бол улсын байцаагчийн дүгнэлт гарна.