Асуулт 3. Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажилдаа ирэх болон буцах үеийн замд өнгөрүүлж буй цагийг ажилласанд тооцож цалин олгох уу? Мөн уртын ээлжийн ажиллуулах горимыг аж ахуй нэгж байгууллага заавал дагаж мөрдөх үү?

Хариулт. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийг мөрдөнө.

Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай  хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох бөгөөд энэ хугацаанд ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй. Уртын ээлжээр ажиллах ажилтны Хөдөлмөрийн хуулийн 92.6-д заасан байршил бүхий газраас ажилдаа ирэх, буцах зардлыг ажил олгогч хариуцна.

Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр ажиллуулахыг хориглоно.

Дээш