Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажилтныг давтан сургах сургалт зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг үндэслэн “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажилтныг давтан сургах сургалт зохион байгуулах  журам”-ын төслийг боловсрууллаа. 

   Энэхүү журмаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажилтныг давтан сургах сургалтыг  зохион байгуулах  харилцааг зохицуулна.

   Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлэх хариу үйлчилгээ нь хууль, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, нийгмийн халамжийн цогц үйлчилгээнээс бүрдэнэ. Энэ цогц үйлчилгээг үзүүлэх салбарын агентлагуудын хүний нөөцийн мэдлэг, мэргэжлийн түвшинд багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний хариуцлага, ёс зүйд нөлөөлж жил бүр давтан сургах нь  гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн бусад гишүүдийг илрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байхаар журмын төслийг боловсрууллаа. 

 

Журмын төсөлтэй танилцаж, саналаа erdenechimeg.ch@mlsp.gov.mn хаягаар 2017 оны 3 дугаар сарын 31 гэхэд өгнө үү. 

 

Журмын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажилтныг давтан сургах сургалт зохион байгуулах журмын төсөл
Дээш